Эдгээр нь OpenShop-ийн шалгасан баримт — худалдааны баталгаа биш. Асуудал гарвал захиалгынхаа хуудаснаас мэдэгдээрэй.
Beroot Store (beroot.mn)-оос худалдан авсан барааг дараах нөхцөлөөр хүргэнэ. Энэхүү нөхцөл 2026 оны 9-р сарын 28-наас эхлэн мөрдөгдөнө.
60,000₮ ба түүнээс дээш үнийн дүнтэй захиалгыг үнэгүй хүргэнэ.
60,000₮-өөс бага дүнтэй захиалгын хүргэлтийн төлбөрийг захиалга баталгаажуулах үед танд мэдэгдэнэ.
Захиалга баталгаажсанаас хойш ихэвчлэн 24–48 цагийн дотор хүргэнэ.
Хүргэлтийн өмнө манай ажилтан тантай утсаар холбогдож, хүргэх цагаа тохирно.
Орон нутгийн захиалгыг таны сонгосон унаа (автобус, карго)-нд үнэгүй хүргэж, хүлээлгэн өгнө.
Улаанбаатараас орон нутаг хүртэлх тээврийн хөлсийг хэрэглэгч хариуцна.
Барааг унаанд хүлээлгэн өгсний дараа унааны мэдээлэл (улсын дугаар, жолоочийн утас)-ийг танд мэдэгдэнэ.
Даваа–Баасан гарагт 10:00–18:00, Бямба гарагт 12:00–18:00 цагийн хооронд хүргэнэ. Ням гарагт хүргэлт хийгдэхгүй. Баярын өдрүүдэд хүргэлтийн хуваарь өөрчлөгдөж болно.
Барааг хүлээн авахдаа савлагаа бүрэн бүтэн эсэх, бараа захиалгатай таарч байгааг хүргэлтийн ажилтны дэргэд шалгана уу.
Савлагаа гэмтсэн, бараа буруу эсвэл дутуу ирсэн бол хүлээн авахаас татгалзах, эсвэл 24 цагийн дотор бидэнд мэдэгдэнэ үү. Ийм тохиолдолд бид үнэ төлбөргүй сольж өгнө.
Хаяг буруу өгсөн, эсвэл тохирсон цагт холбогдох боломжгүй байсан тохиолдолд хүргэлт хойшилж болно.
Лизингээр худалдан авсан барааг Бирүүт Стар Лизинг ХХК-тай лизингийн гэрээ байгуулагдаж, баталгаажсаны дараа дээрх нөхцөлөөр хүргэнэ.
Утас: 7250-3933
И-мэйл: info@beroot.mn
Facebook: facebook.com/berootmn
Ажлын цаг: Даваа–Баасан 10:00–18:00, Бямба 12:00–18:00, Ням амарна